Bookstore.mn сайтаас цахим худалдаа хийх нөхцөл

I. Ерөнхий нөхцөл

Уг нөхцөл нь www.bookstore.mn веб сайтаар цахим ном худалдан авахад үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Энэхүү нөхцлийг үйлчлүүлэгч бүтээгдэхүүн худалдан авалт хийхээсээ өмнө сайтар уншиж, баталгаажуулснаар цахим худалдаа хийх боломж бүрдэнэ.

Худалдаа хийх нөхцөлтэй бүрэн танилцалгүйгээс гарах аливаа маргааныг сайт хариуцахгүй болно.

II. Үйл ажиллагаа, худалдан авалт

Үйлчилгээний аюулгүй байдал, хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг сайт бүрэн хариуцна.

Сайт нь 24 цагаар ажиллах бөгөөд зөвхөн цахим ном худалдана.

Az-ном уншигч програмыг бүртгэлтэй гишүүн үнэгүй татаж авах боломжтой.

Сайтын гишүүн хүссэн номоо сонгон өөрийн сагсанд хийх боломжтой бөгөөд сагсалсан номнуудаас сонгон худалдан авалт хийнэ.

Худалдан авалт хийх болгонд захиалгын дугаар үүснэ. Бэлнээр /манай оффис дээр ирж тушаах/ болон дансаар /банкинд очиж дансанд тушаах / төлбөр төлөх үед гүйлгээний утга дээр захиалгын дугаарыг үнэн зөв, алдаагүй бичихийг анхаарна уу!

Дотоодын болон Олон улсын Visa, Master картаар төлбөр төлөхдөө картны мэдээлэл бөглөх хэсэгт картын мэдээллээ үнэн зөв алдаагүй бөглөн төлбөрийг шилжүүлснээр худалдан авалт баталгаажна.

Төлбөрийн мэдээлэл баталгаажсан тохиолдолд худалдан авсан ном гишүүний хувийн дансанд автоматаар орно.

III. Гишүүнчлэл

Гишүүнээр бүртгүүлсэнээр худалдан авалт хийх боломжтой болно.

Гишүүнээр элсэхийн тулд www.bookstore.mn сайтын шинээр бүртгүүлэх хэсэгт өөрийн нэр, цахим шуудан, нууц үгийг оруулан бүртгүүлнэ. Бүртгүүлсэн цахим шууданд ирсэн баталгаажуулах холбоосоор орж өөрийн бүртгэлээ баталгаажуулна.

Бүртгүүлж буй цахим шууданг үнэн зөвөөр оруулаагүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүйгээс гадна үйлчилгээ болон төлбөрийн талаарх мэдээллийг хүлээн авах боломжгүй.

Нэг цахим шуудангаар зөвхөн нэг л гишүүн бүртгүүлнэ. Бүртгэлтэй цахим шуудангаар дахин гишүүнчлэл авах боломжгүй.

Гишүүн болсноор тухайн хэрэглэгчид данс автоматаар үүсэх ба энэ дансанд худалдан авсан бүх ном байршина.

Данснаас ном татахдаа өөрийн баталгаажуулсан төхөөрөмж дээрээс хэдэн ч удаа татан авах боломжтой.

Гишүүн нь миний бүртгэл хэсэгт хувийн мэдээллээ солих боломжтой.

Гишүүн нь нэг удаад хэдэн ч худалдан авалт хийх боломжтой ба ямар нэгэн үнэ болон тоо ширхэгт хязгаарлалт байхгүй.

Гишүүн нь манай сайтын ном болон бусад мэдээллүүдэд нээлттэйгээр санал, сэтгэгдэл, зурвас илгээх боломжтой.

IV. Хүргэлт, буцаалт

Цахим ном нь биет бус учир хүргэлт байхгүй.

Цахим ном нь тоон технологи дээр бүтээгдсэн тул www.bookstore.mn сайтаар зарагдсан номыг буцаах боломжгүй.

V. Бусад

Худалдан авалт болон төлбөрийн талаар ямар нэгэн асууж, тодруулах зүйл, санал хүсэлт гарвал info@bookstore.mn хаягаар цахим шуудангаар илгээж болно. Эсвэл ажлын цагаар /09:00-18:00/ 70129799 дугаарын утсанд холбогдох боломжтой.
Аливаа маргаантай асуудлыг энэхүү нөхцөл болон Монгол улсын холбогдох хууль, зохих дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.
Насанд хүрээгүй хүн эцэг, эх, асран халамжлагчийн зөвшөөрөлгүйгээр сайтаар төлбөр хийсэн тохиолдолд гарах үр дагаварыг тухайн эцэг эх, асран халамжлагч хариуцна.